Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 8 дахь километр гэдэг газарт зогсож байсан ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөсөн осол өчигдөр (2023.10.04) 23:28 цагт гарчээ.

Тодруулбал, “Цагаан хад”-аас “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн чиглэлд зорчиж явсан “Норд бенз НД4250” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөсөн байна. Ослын улмаас суудлын автомашины жолооч 34 настай эрэгтэй, зорчигч 35, 37 настай хоёр эмэгтэй амь насаа алджээ.

Мөн суудлын автомашины бүхээгт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат, 29 настай эмэгтэй хавчуулагдсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид эсэн мэнд гаргаж, Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт шилжүүлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу