ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас 12 настай охины алга болсон талаар болон бусад асуудлаар өнөөдөр /2023.10.05/ хэвлэлийн баг хурал хийлээ.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Улсын хэмжээнд 1,2 сая орчим хүүхэд бий. Үүнээс жилд дунджаар 1500 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Хүүхэд хамгааллын асуудалд ганц манай яам анхаарахаас илүү бид бүгд хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага байна. 

Олон нийтийн зүгээс хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн хуулийн санкцыг чангатгах ёстой гэдэг. Үүнд бид санал нэг байна. Мөн тухайн этгээд хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь зарлагдсан тохиолдолд нэр, зурагтай нь вэб сайтаар дамжуулж, олон нийтэд зарлана. Ял эдэлж, гарч ирээд хэсэг хугацааны дараа дахин хэрэг үйлддэг байдлыг таслан зогсооно. Гэмт хэрэгтнийг нийгмээрээ жигшдэг болж байж энэ төрлийн хэргийн гаралт буурна” гэлээ.   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу