УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ хурлдаан үргэлжилж байна. Чуулганаар сайд нарын томилгоотой холботой асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням ХЗДХ-ийн сайдад томилогдох гэж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас авлига хороололтой холбоотой байр суурийг нь тодрууллаа. 

Үүнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ” Улаанбаатар хотод газрын авлига гаарсан. Энэ асуудлыг Ерөнхий сайд анхааралдаа авч, олон жил ажилласан туршлагатай, зоригтой хүнээ илгээж, ужгирсан асуудлыг нэг мөр цэгцлэхээр болсон. Үүнд нь хуулийн дэмжлэг маш их хэрэгтэй. 

Улаанбаатар хотын тухайд газартай холбоотой шинээр баталсан хууль, тогтоомжийн үйлчлэлүүд дунд шатандаа саардаг. Тухайлбал, 2017 онд батлагдсан бүртгэлийн хуулиар газар эзэмшигч, ашиглагчдын мэдээллийг нээлттэй болгох асуудлыг дэвшүүлсэн. Энэ хууль Улаанбаатар хотын Газрын албанд очоод гацдаг. Бүх дүүргүүд тусдаа програм хангамжтай. Хотын дарга нь хэлээд ч үгэнд нь ордоггүй. Шалтаг заадаг. 

Би 25 настайдаа Газрын харилцаа, геодези зурагзүйн газарт газар өмчлөлийн асуудлыг хариуцаж ажилладаг байсан. Тухайн үед нэг дүүргийн Газрын албаны мэргэжилтэн авлига авч байгаа тухай мэдээлэл ирээд, хуулийн хэлтсийн даргатайгаа газар дээр нь очиж барьж байсан. Тухайн үед хууль тогтоогч, Засгийн газрын зүгээс ярьсан асуудал байдаг. Тэр хүн нь өнөөдөр Ардчилсан намд мундаг улс төрч болчихсон ярьж байгааг хараад байдаг юм. Сонин л юм билээ. 

“Авлига” хороолол, “S Outlets”-тэй холбоотой асуултад шууд хариулахгүй. Нураана, нураахгүй гэж хэлэх нь зохимжгүй. Судалж үзнэ. Энэ асуудалд хүн нь ч буруутай, хууль эрх зүйн орчин нь ч асуудалтай байна” хэмээн хариуллаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу