УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж буй юм. 

Энэ үеэр тэрбээр “Хүчирхийлэлтэй холбоотой асуудалд ялын бодлогоо чангалах хэрэгтэй. Ер нь манай улс авлигын тухайд ч тэр хэт зөөлөн, тодорхойгүй эрх зүйн орчинтой. Хүн алсан Б.Махбал билүү тэр нөхөр ял авлаа л гэнэ, гарлаа л гэнэ. 

Би 21 аймгаар тойрсон уулзалт хийгээд ирсэн. 70, 80 хүн 8-10 цаг үг хэлсэн томоохон уулзалтууд боллоо. Иргэд маань шүүх засаглалд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байна. Ард түмний шударга ёсыг тогтоох хүсэл эрмэлзэлд шүүх засаглал шударга биш байна. Албан тушаалтанд аядуу зөөлөн, ард иргэддээ хахир хатуу хандаж байна гэдэг ойлголт 90 орчим хувьтай болчихсон байхад парламентаас төрсөн гүйцэтгэх засаглалын тэргүүн яаж дуугүй байх юм бэ. Шүүхэд нөлөөлж байна гэж намайг огцруулах санал хураалт хийж явахын оронд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу