Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2023.10.05/ УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, сайд нарын томилгоог танилцуулсан билээ. Үүний дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын шинэ гишүүдээс асуулт асууж, хариулж авсан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Т.Бадамжунайн гэр бүлийн хүнээс “өшөө авна” гэх агуулгатай мессэжийг олон хүн рүү явуулсан” гэх агуулгатай үг хэлсэн.

Тодруулбал, тэрбээр “Бид асуудлыг нуугаад яваад байж болох байсан. Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гэх мэт. Энэ асуудлууд ужгираад л байх байсан. Эдгээрийг гаргаж тавьснаар нийгмийг их бухимдуулж байна. Намын нэр хүндийг унагааж байна гэж хэлдэг. Байнга, янз бүрийн мессэжүүд ирж байна.

Т.Бадамжунайн гэр бүлээс өшөө авна гэдэг мессэж сүүлийн үед олон хүнд ирсэн. Х.Нямбаатар сайд ч үүнийг авсан байх. Хувь хүний хувьд ингээд яваад байх надад төвөгтэй. Наад суудал чинь үүрдийнх биш гээд баахан хүмүүс мессэж бичдэг юм. Энэ үнэн. Гэхдээ бид ийм асуудлуудыг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж, нөхдөө хамгаалж явсаар Монгол Улсыг ийм байдалд оруулсан нь үнэн байхгүй юу” хэмээн ярьсан юм. 

Т.Бадамжунайн охин түүнд явуулсан мессэжээ дэлгэлээ. Ингэхдээ “Чамаас болж миний аав харвачихлаа. Чи л барьж ирж хориогүй бол ийм зүйл болохгүй байсан. Шоронд настай хүнийг хориод амиар нь наадах гоё байна уу. Хэрэв миний аав ингээд үхвэл би чамаас амийг нь нэхнэ. Бадамжунайн Гаваа” гэсэн байна.

Мөн тэрбээр дээрх месснжийг олон хүнд биш, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрт л явуулжээ.

Б.ХОНГОРЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу