УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.06/ хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн эрх дандаа сургуулийн орчинд зөрчигддөг мэт ойлголт байж болохгүй. Монголд гарч байгаа хүүхдийн хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн гэх судалгаа бий. Харин ч эцэг, эхчүүдийн дарамтаас болж багш нарын эрх зөрчигдөж байна. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу