УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, хүүхэд хамгааллын тухай цаг үеиийн асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ. 

-Хүрээлэн буй орчны хүүхэд хамгаалал, дэд бүтэц, цахим орчин, гэр бүлийн орчин гээд бүхий л асуудал хүүхдэд ээлтэй, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн байх ёстой гэдгийг хүн бүхэн мэднэ. 

Гэтэл Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлж чадаагүй, ээлтэй битгий хэл эрсдэлтэй нийгэмд амьдарч байгааг өнөөдрийн цаг үе харуулж байна. Өнөөдөр манай нийгэмд ужгирсан ядуурал, ажилгүйдэл хүүхдүүдийн нуруун дээр дарамт үзүүлж байна. Энэ дээр цогц бодлого арга хэмжээ авах ёстой. 

Миний ойлгосноор авлигын эсрэг гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлын эргэн төлөлт 2 их наяд гэж ойлгосон. Үнэхээр төсөв хүрэлцэхгүй асуудал байдаг бол тэр төрд учирлсан хохирлын төлбөрийг хүүхдийн төлөө зарцуулах ёстой

Сэлэнгэ аймагт улсын хэмжээнд анх удаа Хүүхэд хамгаалал, хөгжил, сургалтын төв, Нөхөн сэргээх хүүхэд хамгааллын төвийг цогц байдлаар шийдэхээр миний бие санаачилга гаргасан. Энэ жил ашиглалтад орох ёстой байсан ч төсвийн төлөьлөлтйиг иж бүрэн хийгдээгүйгээс хойшлогдох байдал үүссэн. Үүн дээр Х.Булгантуяа сайд анхаараарай гэж хүсье.

Хүний мөн чанар, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээ алдагдсанаас болж энэ гэр бүлийн болон хүүхдийн эрхийн асуудлаар нийгэмд сэтгэл зүйн асуудал тулгамдсан асуудал болж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу