Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай, сураггүй алга болоод 81 цагийн хугацаа өнгөрч байна. Охин өнгөрсөн аравдугаар сарын 3-ны өглөө 7:15 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гарсан. Гэвч сургуульдаа очоогүй талаар багш нь охины ээжид мэдэгдсэнээр эрэн хайх ажиллагаа эхэлсэн юм. 

Охиныг Дорноговь аймгийн сумд болон Өмнөговь аймгийн Манлай сумаас эрэн сурвалжилж байсан. Улмаар өнөөдөр буюу аравдугаар сарын 6-ны 16:35 цагийн байдлаар охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах сумаас олсон байна. Тодруулбал, Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сум руу явах чиглэлээс олжээ.

Хэргийн газрын үзлэгийг Цагдаагийн байгууллагаас Прокурор, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагаа гүйцэтгэж байна.

Х.ТҮШИГ

 

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу