“Ханжөү 2022” 19 дэх удаагийн Азийн Наадмын Жюү Жицүгийн төрөлд эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд өрсөлдсөн М.Даваадорж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Сингапурын тамирчинтай өрсөлдөж барилдааны эхний минутад гарт өчиж цэвэр ялалтыг авсан юм.

Ийнхүү Монголын багийн 15 дахь хүрэл, харин жюү жицүчдийн хувьд анхны медаль болж байна.
М.Даваадорж таван жилийн өмнө “Жакарта 2018” Азийн Наадамд 69 кг-д хүч үзэж байв. Энэ жинд манай тамирчныг ялсан БНСУ-ын Коо Бон Чёл алт, Бахрейний Абдулла Мунфареди мөнгө, нөгөө хүрлийг нь АНЭУ-ын Махди Алавлаки нар хүртжээ.
May be an image of 2 people, people performing martial arts and text
Гэрэл зургийг: Ч.Ганбат (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу