Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болсон билээ. Охиныг 81 цагийн турш эрэн хайсны эцэст Мандах сумаас цогцсыг нь олсон юм. 

Охиныг хүчирхийлэгчийн гарт амиа алдсанд нийгэм даяараа эмгэнэн гашуудаж, гэмт этгээдийг бүх насаар нь хорих хэрэгтэй хэмээж байна. 

Эл хэрэгт ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр цахим хуудастаа “Гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн бичсэн байна. 

Түүний хувьд өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэж байх үед “Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг бүх насаар нь хорьж, магадлангаар суллахгүй байх хуулийг өргөн барьчихсан. Шууд баталъя” гэж хэлж байсан юм. 

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Бүх насаар нь ард түмний татварын мөнгөөр тэжээх болж байна уу?Х.З.Д.Х-ийн шинэ сайдаа !!!!!харин ч амралтын газарт насаар нь жаргаах юм байна л даа!!¡!мөнгө төгрөг,хувцас хунар, идэж уух, даарч бээрхгүй үхэн үхтлээ жаргах л юм байна гэдгийг анхаарч үзсэн болов уу!!!!харуулаар амь насаа хамгаалуулаад бэлэн дулаахан байранд ёстой л азтай аавын хүүхдүүд дуртай л очно доо!!!!бодож санах юмгүй сайхан л үхэх юм байна шүүдээ!!!! Тэжээлгэж,тэжээлгэж цаг нь болохоор нөгөө хөлсөө гартал зовж хөдөлмөрлөсөн ард түмний татварын мөнгөөр диваажинд залрах юм байдалдаа!!!!!энэрэнгүй хуулиа гэж энэ юм болов уу????тийм үү ард түмэн минь ээ!!!!

  2. ene said yaagaad I’m uym helj baigaa uym bee tsaazii yal heltsh hvnii neg baimaarsan yaltan guudii tolgoig ilsentei yalgaa banuu manaahaa

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу