АТГ-ын үйл ажиллагаа сүүлийн үед сайжирч байгаа талаар иргэд ам сайтай байх болсон. Тэгвэл тус байгууллагын мөрдөгчид 2019-2022 онд авлигын гэмт хэргийн улмаас нийт 30 их наяд 2 тэрбум төгрөгийн хохирол улс нийгэмд учруулсан авлигын гэмт хэргийг АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн байна.

Үүнд гадаад дахь оффшор бүсээс авчирсан болон хахуульд өгөхөөр зэхэж байсан мөнгийг хурааж авсан мөнгөн дүн багтаж байгаа аж. АТГ сүүлийн дөрвөн жилд 5458 гэмт хэрэг шалгаж шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд нэг жилд 1400 орчим авлигын хэрэг тогтмол шалгагдаж байна гэсэн үг юм.

Түүнчлэн авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо жил тутам өссөөр байгаа. 2019 онд 894 байсан бол улам бүр өссөөр 2022 онд 1841 болж эрс нэмэгджээ. Сүүлийн дөрвөн жилд нийтдээ гэмт хэргийн шинжтэй 5351 гомдол АТГ-т хаяглагдан ирсэн байна. Гомдол, мэдээллийн тоо ийнхүү өссөөр байгаагийн цаана буруу зөрүү бүхнийг энэ байгууллага шийдвэрлэж чадна гэх олон нийтийн итгэл баттай оршин буйн илрэл юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу