ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2023.10.07/ цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчидтай уулзаж байна. Энэ үеэр тэрбээр харамсалтайгаар амь үрэгдсэн охины ар гэрт гүн эмгэнэл илэрхийллээ. Мөн хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг 25 хүртэлх жил болгон нэмэгдүүлж, магадлангаар суллахгүй байх хуулийн төслийг өргөн барихаа мэдэгдлээ. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Юуны өмнө аймшигт, харамсалтай хэрэг болж, энэ явдлаас урьдчилан сэргийлж чадаагүйдээ уучлал хусэж, талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. /Чимээгүй зогсож, хүндэтгэл үзүүлэв/

Өчигдөр Ерөнхий сайд намайг дуудаж, шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, яаралтай шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон. Тодруулбал, 

  • Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэгт 20 хүртэлх жилийн хорих ял оногдуулж байгааг 25 жил болгож, нэмэгдүүлэх,
  • Гэмт этгээдийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх,
  • Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт оногдуулж буй торгох ялыг хүчингүй болгож, хорих ялаар солих,
  • Авлига, албан тушаалын болон бусдыг санаатайгаар алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг магдалангаар суллахгүй байх чиглэлээр холбогдох хуулийн төслийг нэн яаралтайгаар боловсруулахаар боллоо. 

Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдэж, 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн хэрэгт дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байжээ. Харин 2015 онд шийдвэрлэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байна. Эдгээрийг харьцуулахад ялын бодлого 8 хувиар зөөлөрсөн байна. Тиймээс төрийн ял шийтгэлийн бодлогын энэ алдааг шуурхай засаж, залруулах нь зүйтэй” хэмээлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу