Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний “Pepsi Алтан цом”-ын барилдааны хоёрдугаар улирлын нэгдүгээр шатны барилдааны тав дахь өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймгийн багууд учраа тааран барилдсанаас Хөвсгөл аймгийн баг 21:4-өөр эхний тойргийн ялалтаа авав.

Хөвсгөл аймгийн багт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Хүрэлбаатар /1/ улсын начин Б.Даваа-Очир /5/, улсын начин Ц.Сандагдорж /4/, аймгийн арслан Э.Баасанжав /5/, аймгийн арслан М.Цэрэн /4/ нар нийт 21 даваа авчээ.

Говь-Алтай аймгийн аймгийн хурц арслан Э.Даваажаргал /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Гаажадамба /0/, аймгийн арслан Б.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Ганцоож /1/, аймгийн арслан Я.Бумбаяр /1/, аймгийн арслан Д.Эрдэнэтулга /1/, аймгийн арслан Э.Дашдэмбэрэл /1/, нар нийт 4 даваа авсан байна.

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гарджээ.

Аравдугаар сарын 7-ны өдрийн барилдаанд Хөвсгөл аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Л.Нямбаяр, Говь-Алтай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин С.Багахүү нар ажилласан байна.

Өнөөдөр 12:15 цагт Өмнөговь аймгийн баг Дархан-Уул аймгийн багтай хүч үзнэ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу