Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын 2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны 23:59 цагт хаагдана.

Энэ хугацаанаас өмнө амжиж баримтаа системд бүртгүүлэн, буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас санууллаа.

2023 оны 7, 8, 9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтойг Татварын ерөнхий газраас мэдээлэв.

Э.ЭГШИГЛЭН

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу