Монгол Улсын Гадаад харилцааны яам (ГХЯ)-наас Израиль улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхаарууллаа.

Мөн Израилийн талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулав.

ГХЯ-ны Консулын газараас Хэрэв иргэн танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй бол:

ГХЯ-ны +976-83042222

Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408

Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг мэдэгдэж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу