Афганистаны баруун хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 2000 хүрсэн талаар байна гэж Талибаны ахлах удирдагч мэдэгдээд, сүүлийн 20 жилийн хугацаанд тус улсад тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэг бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна гэж нэмж хэлжээ.

Катарт төвтэй Талибаны хэвлэлийн төлөөлөгч Сухайл Шахин “Аль Жазира” агентлагт мэдээлэхдээ, Герат мужид болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн сураггүй алга болж, нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна гэжээ.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан тосгон сүйдсэн нь тус улсад сүүлийн 20 жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байгаа аж.

Мэдээлэл, соёлын яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Вахид Раян “Олон зуун энгийн иргэн нуранги дор дарагдсан байна” гэж мэдэгдээд, яаралтай тусламж хүссэн байна.

Афганистаны Гамшгийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мулла Жанан Сайек “Ройтерс” агентлагт “Газар хөдлөлтийн улмаас 2053 хүн амиа алдаж, 9240 хүн бэртэж гэмтэн, 1329 барилга байшин эвдэрч сүйдсэн” гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу