Dobu.mn сайт өнөөдөр (2023.10.09) болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ:

-УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Байнгын хороодын хуралдаан болно.

-ХААИС-д: “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023-Хотын байгальд түшиглэсэн шийдэл” олон улсын хурал болно. “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн “Хатан Туул” театрт 9, 10-нд нээгдэж байна.

10.00 ЦАГТ:

“Шангри-Ла” зочид буудалд. “Mining week-2023” эхэлнэ. Утас: 9204-9000.

11.00 ЦАГТ:

-Төрийн ордонд: ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны Төсөв, мөнгөний бодлогын талаар мэдээлэл хийнэ. Утас: 8800-2705.

-Засгийн газрын ордны баруун хаалганд: Эцэг эхчүүдийн төлөөллүүд “Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг”-т ялын бодлогыг чангатгах хууль яаралтай батлах талаа УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

11.30 ЦАГТ:

“ЗМ” сонины мэдээллийн төвд: Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгийн хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн. “Барс” зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй 5 жил болж байгаа талаар хохирогчийн ээж, өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ.

Бусад арга хэмжээ

-УИХ-ын Ес зүйн хороо, МУИС хамтран “Нийгмийн ёс зүйн асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулна.

-“Зайсан Хилл” цогцолборт “Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу