Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Израиль улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан дараах мэдэгдэлийг гаргажээ. 
ИЗРАИЛЬ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Израиль улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилийн талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна.
Хэрэв иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болвол
ГХЯ-ны +976-83042222
Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408
Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон
dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Манай улсын 200 гаруй иргэн байгаа бөгөөд Монгол иргэдтэйгээ Анкарад суугаа ЭСЯ-наас холбоотой ажиллаж байна. Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хохирсон иргэн байхгүй.
Тус улсад онц байдал зарлаж, нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Аюулгүй байдлын үүднээс томоохон авиакомпаниуд нислэгүүдээ цуцалж, хойшлуулж байна” гэх тайлбарыг өгч байна.
Иймд тус улсад оршин суугаа иргэддээ оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна” гэв. 
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу