БНСУ-аас оруулж ирсэн “ногоон” автобусуудыг буцааж, худалдан авах ажиллагааг цуцлах талаар яригдаж буй. Эдгээр автобусыг хэрхэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох гэж буй Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхантай энэ асуудлаар ярилцсан. Дизель хөдөлгүүртэй ногоон автобусуудаас гадна “Skywell”-ийн цахилгаан автобусыг оруулж ирээд, ашиглаад эхэлчихсэн юм билээ. Мөн дунд оврын автобусуудын татварыг төлөөгүй учир гааль дээр байгаа юм байна. Энэ бүгдийг харгалзаж байж худалдан авах ажиллагааг цуцлах гаргалгааг гаргана. Үүний дараа дараагийн автобусуудаа хурдан хугацаанд худалдаж авна. 

Нийтийн тээвэрт нэг асуудал байгаа нь оргил ачааллын үед автобусууд нэг чиглэлд гацчихдаг юм байна. Эргэлтийн цэгүүддээ жигд тардаггүй. Оргил ачааллын үед бүгд нэг газраа түгжирчихдэг учраас үүнд загварчлал хийнэ. 

Нийслэлийн ямар ч худалдан авалтад нууцлал гэдэг зүйл хэрэгжих боломжгүй. Худалдан авалтуудыг нээлттэй явуулдаг болно” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу