Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт өчигдөр буюу аравдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч болох 13, 14 насны таван хүүхэд “Камри” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцжээ.

Тус зөрчлийг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж буй аж.

Урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүү 13 настай Б “Хөгжим сонсоно” гэж түлхүүрийг нь авч гарсан нь тогтоогдсон байна. Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.

Иймд эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн осол гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу