Монголбанк 2023 оны есдүгээр сард 2,901.6 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 13.2 тонн үнэт металл худалдан авчээ.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,608.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 714.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны есдүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 213,818.68 төгрөг байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу