УИХ дахь МАН-ын намын бүлгийн өнөөдрийн /2023.10.09/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг одоогийн Зөрчлийн хуульд заасан хоёр зүйл ангиар шийтгэдэг. Үүнийг өөрчилж, гэмт хэрэгт тооцно. Цаашид энэ нь зөрчил биш, гэмт хэрэг болж байна гэсэн үг.

Ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаараад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно.

Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэнд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг ч гэмт хэрэгт тооцохоор болж байна. Тээврийн хэрэгслийг жолоодох дүрэм зөрчсөнөөс болж хүний амь насанд хохирол учруулсан л бол угаас гэмт хэрэгт тооцдог. Үүн дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг нэмж оруулахаар боллоо гэсэн үг.

Үүнтэй холбоотой нэг асуудал үүснэ. Манай улсад одоогийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад торгуулсан 33 мянган зөрчил байна.

Харин улсын хэмжээнд жилд дунджаар 26 мянган орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Энэ статистик мэдээллийн тоо эрс нэмэгдэх нь. Өөрөөр хэлбэл, дээрх 33 мянган зөрчил нэмэгдэж, жилд 60 орчим мянган гэмт хэрэг үйлдэгддэг гэх статистик гарах юм.

Энд ямар ялын бодлого үйлчлэх вэ гэдгийг иргэд сонирхох байх. Ялын тухайд, согтуурлын хэмжээ, учруулсан хохирлоос хамаарч

  • 450-15 сая хүртэлх төгрөгөөр торгох,
  • зорчих эрхийг хязгаарлах,
  • нийтэд тустай ажил хийлгэх,
  • хорих зэргээр ял онооно” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу