УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.09/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. 

Мэдээж ялын бодлогыг чангатгах нь өнөө цагт чухал байгаа нь илэрхий байна. Гэхдээ энэ асуудалд ярилцах ёстой нэг зүйл байгаа нь, эдгээрийн нийгмийн хэрэгцээг тодорхой хэмжээнд хангаж өгөх асуудалд хууль зүйн ямар бодлого баримтлах вэ. Хүний заяагдмал хүсэл, хэрэгцээ хангагдаагүйн улмаас тухайн хүн хүч хэрэглэх байдал үүснэ. Хуулийн гадуурх үйлдэл хийчихсэн бол үүнийгээ нууна дарагдуулах сэдэл гүнзгий төрнө. Нуун дарагдуулна гэдэг нь тухайн хүний амь насыг үрэгдүүлэх, үүнийгээ далдлах зэрэг олон сөрөг үр дагавар гарна. Тэгэхээр хуулийн хатуу хариуцлагаас гадна бусад уян зөөлөн зохицуулалтыг яаж нэмэгдүүлэх вэ” гэлээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу