УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын ажлаа авахын өмнө “Ерөнхий сайдын авлигатай тэмцэх тэмцэлд хуулийнх нь илд болж ажиллана” хэмээн хэлсэн билээ.

Үүнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайд гэдэг бол Ерөнхий сайдын хуулийн салбар дахь илд биш, Монгол Улсын хууль, шударга ёсны илд байх ёстой. Тиймээс Б.Энхбаяр сайдыг манай намын бүлгийн хуралд оролцох үеэр нь “Зөвхөн Ерөнхий сайдын хуулийн илд байна гэдэг бол өрөөсгөл ойлголт төрүүлж байна. Шударга ёсны талд илүү ажиллаарай” гэж захилаа” хэмээв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу