Өнөөдөр /2023.10.10/ болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ: 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах (Зайсанд) төвд “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийн тайланг Ерөнхийлөгчид хүргүүлэх ажлын хүрээнд амлалт авсан байгууллагуудтай мэдээлэл солилцох уулзалт болно. Утас: 8017-1854.

09.00 ЦАГТ: 

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно.

11.00 ЦАГТ: 

ЭМЯ-нд “Сэтгэцийн эрүүл мэнд-2023” эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан дор зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8911-9482.

-“Шангри-Ла” зочид бууудалд “Mining week-2023” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж, “Хариуцлагатай уул уурхай”-н хэлэлцүүлгүүд болно.

-ХААИС-д “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн нээгдэнэ.

-Оросын соёл, шинжлэх ухааны төвд ОХУ-ын Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Дууч манжин” хүүхдийн жүжгийг толилуулна. 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу