Өнгөрөгч долдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэмээн үзэж, 9 жил 6 сарын хорих ял оноосон билээ. Эл шийдвэрийг Ц.Хулан хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаар болсон юм.

Түүний давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.10.10/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн байранд 09.00 цагаас эхэлнэ.

Сануулахад, Б.Отгонбаатарыг дээрх гэмт хэрэгт Ц.Хулантай хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн тул шүүх хурал хаалттай болсон юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу