Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Франц улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2023.10.10/ эх орноосоо мордоно.

Өнгөрөгч тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад төрийн айлчлал хийсэн билээ. Тухайн айлчлалаар манай улсын Ерөнхийлөгчийг Франц улсад албан ёсны айлчлахыг урьсан.

Ерөнхийлөгчийн айлчлалын өдрүүдэд Франц улсад Монгол Улсын соёлын өдрүүдийг зохион байгуулах аж. Мөн энэ удаагийн айлчлалаар Францын төрийн өмчит компанитай хийх ураны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг шат ахиулна гэсэн хүлээлттэй байна.

Сануулахад, УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдахдаа Франц улстай ураны салбарт хамтарч ажиллах талаар хэлэлцэж, дэмжсэн билээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлалын үеэр ураны салбарт хамтарч ажиллахад хоёр тал гарын үсэг зурна гэдгийг хэлсэн юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу