Архангай аймаг, Тариат сумын Хорго багийн “Тахилт” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь есдүгээр сарын 29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон. Тэрбээр “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй байсан тул ОБГ-ын аврах анги эрэн хайж байсан юм.

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Г /38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу