Найман настай охиныг хүчиндэж, хөнөөгөөд, жорлонд хийсэн гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээ хэдхэн сарын өмнө нийтлэгдэж байсан. Бага насны хүүхдийн амь насыг хохироосон 21 настай эрэгтэйн шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, “гэмт этгээдийг бүх насаар хорих ял”-аар шийтгэжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Манай  00-д  5-6  орчим  насны нүцгэн бололтой хүүхэд алаад хийчихсэн байна” гэсэн мэдээлэл энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.

Хэргийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэгтэн нь охины ахынх нь найз болохыг тогтоосон. Охиныг онц хэрцгийгээр хөнөөж, хэргийн газраас зугтсан гэмт хэрэгтэн А гэгч 21 настай, хэрэг үйлдэхээс хэдхэн хоногийн өмнө хорих ангиас суллагдсан байсан юм. Түүнийг Хайлааст орчимд айлд бүгж байхад нь баривчилсан билээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу