УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.10.10/ төсөв болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр тэрбээр “УИХ-ын гишүүдийн тоо 126 болж буйтай холбоотойгоор шууд нэмсэн зардал байхгүй. УИХ-ын чуулганы сандал, ширээний тоо 50-аар нэмэгдэнэ. Гэхдээ үүнийг бид БНЛАУ-ын тусламжаар авна. Лаос улсын парламент бидэнд 50 ширээ сандал бэлэглэхээр болсон. Өмнөх ширээ сандал мөн л Лаосын тусламжаар ирсэн. Энэ удаад өмнөхтэй яг адилхныг ирэх оны хоёрдугаар сараас өмнө авна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу