Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн эсхүл хохирогч нас барсан бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг бүх насаар нь хорих саналыг иргэдийн төлөөлөл УИХ-д хүргүүлжээ. 

Эл хүсэлтийн дагуу УИХ-ын “D parlament” сайтаар дамжуулан дээрх асуудалд иргэдийн саналыг авч эхэлсэн байна. 

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “D parlament сайтад санал асуулга гэсэн цонх байгаа. Энэ цонхонд иргэдээс гурван төрлийн өргөдөл, хүсэлт олон ирсэн. Энэ талаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулна. Тухайлбал, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирсэн. 

Эрүүгийн хуулийн 12.01.04-т Хүчирхийллийн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол эсхүл гэмт хэргийн улмаас хохирогч нь нас барсан бол 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ. гэж заасан байдаг. Үүнийг зөвхөн “бүх насаар нь хорих” болгож өөрчлөх саналыг иргэн н.Алтанцэцэг, н.Шинэцэцэг, н.Болдбаатар нараас ирүүлсэн. Үүнийг “D parlament” сайтад тавьж санал авч байгаа. Энэ асуудалд мэтгэлцээн хийж болно” гэлээ. 

Та ЭНД дарж саналаа өгөх боломжтой.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу