Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.10.10/ хуралдлаа. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайланг сонсож, хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр  “Эрдэнэс Тавантолгой” компанийн БЭТ Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй Нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орно. Үйлдвэрийг ашиглалтад оруулсан компани нь нэг жилийн хугацаанд өөрсдөө ажиллуулж өгөөд, дараа нь “Эрдэнэс Тавантолгой” компанид бүрэн хүлээлгэж өгөх юм билээ. Ний нуугүй хэлэхэд өнөөдрийн байдлаар Нүүрс баяжуулах үйлдвэрт хяналт тавих, ажиллах боловсон хүчин хомсдолтой байна. Энэ үйлдвэрт ажиллах боловсон хүчнээ бэлдэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Тиймээс ШУТИС-ийн Уул уурхайн сургуультай хамтарч арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу