Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тайланг УИХ-д танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өчигдөр /2023.10.11/ хуралдлаа.

Эл хорооны даргаар ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар сонгогдон ажиллаж байсан билээ.

Өчигдрийн хуралдаанаар Х.Нямбаатар уг албан тушаалаас чөлөөлөгдөхөө илэрхийлж, өөрийнхөө оронд Б.Энхбаярыг томилуулах хүсэлтийг гаргажээ. Үүнийг гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь дэмжсэн байна. 

Ингэснээр ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Нүүрсний хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу