Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор D- parliament цахим системд байршуулсан Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд иргэд, олон нийтээс санал авч байгаа талаар танилцуулсан.

D- parliament цахим системийн Засгийн газар цэсэнд Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг байршуулсан бөгөөд Монгол Улсын 2024 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага түүнчлэн орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг зэрэгтэй дэлгэрэнгүй танилцаж болох аж. Мөн Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүд, өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувьтай танилцах боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу