Засгийн газрын өнөөдрийн /2023.10.11/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Сүүлийн долоо хоногт гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж, бидний сэтгэлийг түгшээж байна. Тухалбал, амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 78,9 хувиар өссөн байна. Энэ талаар мэдээллийг түгээх нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүст гэмт хэрэг хийх сэдэл төрүүлдэг. Улмаар гэмт хэргийн гаралт өсөхөд нөлөөлж байна. Тиймээс гэмт хэргийн талаар мэдээлэл түгээхдээ болгоомжтой байхыг хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдээс хүсье” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу