УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2023.10.11/ 52.6 хувийн ирцтэйгээр 12:27 минутад эхлэв. Тус байнгын хорооны дарга Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдсон тул өнөөдрийн хуралдаанаар түүний орны томилгооны асуудлыг хэлэлцсэн байна.

УИХ дахь олонхын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэйгээр дэмжжээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу