УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр (2023.10.11)-ийн хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүн, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн байна. 

Улмаар сонсголыг энэ сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар болсон аж.

Сонсголд иргэдийн оролцоог хангахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх бололцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарах юм байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу