УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр (2023.10.11)-ийн хуралдаанаар “Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах” асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ талаар Зам, тээврийн сайд С.Бямбацогт дараах байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Нийгмийг цочроосон, хирдхийлгэсэн хэргүүд ар араасаа гарч байгаа энэ үед уг сонсголыг үр дүнтэйгээр хэлэлцэх нь зүйтэй. Засгийн газраас ч мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар тодорхой хуулийг чангатгасан байна. Сонсгол болон өргөн барих гэж буй хуулиудын хоорондын уялдаа холбоог сайтар хангах хэрэгтэй. Сонсголд иргэд олон нийтийн санал, зөвлөмжийг тусгаж хэлэлцээд, хуульд тусгадаг байх хэрэгтэй.

Нийгэмд тулгамдсан гарцаагүй асуудал, уг асуудлыг шийдэхэд төрийн үүргээс гадна иргэд олон нийтийн оролцоо, хяналт зэргийг ярилцах  байх. Хамгийн гол нь эцэг, эхийн үүрэг. Хүүхэд өөрөө гэр бүлээ сонгож төрдөггүй. Хаана ч аль нийгэмд төрсөн бай хүүхэд эрхтэй байх ёстой. Гэр бүлийн үүрэг хариуцлага гэдэг асуудлыг энэ удаагийн сонсголоор хөндөх ёстой. Хүүхэд өсгөх хүмүүжүүлэх, харж хандах асуудалд анхаарал тавьдаггүй үзэгдэл маш олон байгаа.

Шууд л төрийг буруутгадаг байдлаас биш иргэд, эцэг эхчүүд маань ч мөн үүрэг хариуцлагаа ухамсарладаг, төрүүлсэн хүүхдийнхээ эрхийг хангах талаас нь үүргээ биелүүлдэг байх  хэлэлцвэл зүйтэй болов уу. Мөн өргөн барих гэж буй хуулиудтай хэрхэн холбогдож байгаа вэ гэдгийг анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Олон хууль хэлэлцэж бэлдэж тавьчхаад сонсголоо зохион байгуулах биш өмнө нь иргэдтэйгээ уулзаад дараа нь хуульд тусгадаг байх нь чухал юм” гэлээ.

“Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах” асуудлаар ерөнхий хяналтын сонсгол энэ сарын 25-нд зохион байгуулагдана. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу