Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын төвөөс баруун хойд зүгт 87 километрийн зайд Улаанбаатарын цагаар өнөөдөр 09:18 цагт хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэхүү газар хөдлөлт  5.3 магнитудын хүчтэй болжээ.  Энэхүү газар хөдлөлтийн улмаас одоогоор учирсан хохирол байхгүй гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Газар хөдлөлтийн бүс нутагт байгаа иргэд анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу