Өнгөрөгч наймдугаар сарын 24-нөөс “Hi Sainuu” нэртэй компани унадаг дугуй түрээсийн үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн билээ. Тус компани автобусны буудлуудад 1000 дугуй байршуулж, аппликэйшн татсан хүн бүр QR код уншуулан түрээслэх боломж бүрдүүлсэн.

Түрээсийн үнэ нэг цаг нь 4000 төгрөг, 15 минут нь 1000 төгрөг юм. Тус дугуй түрээсийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд, 20 ч хоноогүй байхад иргэд 200 орчим дугуйг эвдэж, тоносон талаар бид мэдээлж байсан. 

Харамсалтай нь, дугуйг тонож, эвдэх нь нэмэгдсээр 400 дугуйг дахин ашиглах боломжгүй болгожээ. Иймд эл бизнесийг эхлүүлэгчид үйлчилгээгээ зогсоохоос аргагүйд хүрсэн байна.

Улаанбаатар хотын иргэдийн хувьд автобусанд суухад мөнгө хэмнэдэг хэдий ч түгжрэлийн улмаас ажил хичээлээсээ хоцрох, ажлаа цагт нь амжуулж чадахгүйд хүрдэг.

Өнгөрсөн есдүгээр сард “Hi Sainuu” компаниас Улаанбаатарт дугуй түрээсийн үйлчилгээ нэвтрээд сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч иргэд дугуйнуудыг санаатайгаар эвдэлж, эд зүйлийг нь хулгайлах тохиолдол их гарч байгаа талаар мэдээлж байв.

Тэд хэлэхдээ “Hi Sainuu” ХХК компанийг залуус хүсэл зоригоороо нэгдэж, төр засгийн дэмжлэггүйгээр байгуулсан. Дугуйн үйлчилгээг нэвтрүүлэхээр 2022 оноос хойш төлөвлөсөн. Бидний зорьсон зорилго ажил хэрэг болж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Иргэд юу хүсэж байгааг соргогоор мэдэрч, дугуйн үйлчилгээг нэвтрүүлсэн нь иргэдийн таашаалд нийцсэнд урамшин, аравдугаар сар хүртэл үйлчилгээгээ үзүүлнэ. Цаашид энэхүү үйлчилгээгээ Дархан, Эрдэнэтэд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Манайх хувийн хэвшил. Өнгөрсөн долдугаар сард байгуулагдаж, 1000 унадаг дугуй импортоор авч үйлчилгээнд гаргаж эхэлж байна. Одоогоор бүрэн жигдэрч чадаагүй учраас сайжруулах, аппликейшний хөгжүүлэлт хийх зэрэг ажлууд бий.

Үйл ажиллагаа жигдэрч байгаа ч зарим иргэдийн соёлгүй үйлдлээс болж дугуй эвдрэх, суудлыг нь хулгайлах зэрэг тохиолдлууд их гарч байна. Дугуйг эвдэлсэн хүнийг олж тогтоож хариуцлага тооцох боломжтой ч одоогоор ямар ч хүнд хариуцлага тооцоогүй байна.

Бид хотын зөв соёлд суралцаж, өөрийгөө болон бусдыг хохироохгүй байх хэрэгтэй. Тиймээс үйлчилгээ авч байгаа хүмүүст соёлтой байж, өөрт болон бусдад хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна.

Уг дугуйг түрээсэлж унах бол утасныхаа “PlayStore”, “Appstore”-с Hi sainuu application-ыг татан, хэтэвчээ цэнэглээд, дугуйг унах боломжтой. Түрээсийн дугуйны хувьд 30 секунд нь үнэгүй бөгөөд 15 минут нь 1000 төгрөг.

Манайх хувийн хэвшил. Нийт 1000 унадаг дугуй импортоор авч, үйлчилгээнд гаргаж эхэлж байна. Одоогоор бүрэн жигдэрч чадаагүй учраас сайжруулах, аппликейшний хөгжүүлэлт хийх зэрэг ажлууд бий.

Манай компани нийслэл болон бусад албан газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, төсөв аваагүй, 100 хувь өөрсдийн хөрөнгөөр 1000 унадаг дугуй авч, иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлж байна. Үйл ажиллагаа жигдрээд, санал сэтгэгдлийн талаар мэдээлэл өгөхөд нээлттэй” хэмээн мэдээлж байв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу