2023 оны ЕБС-ийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн. Энэхүү бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Харин Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусах учраас амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна.

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийг 34117 сурагч төгсөнө. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна.
ЭЕШ-тай холбоотой асуудлаар БҮТ-ийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болох гэнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу