Өнөөдөр /2023.10.12/ өглөө нийслэлийн ихэнх хэсэгт газ үнэртэж буй талаар иргэд цахим сүлжээндээ бичиж байна. 

Үүний шалтгааныг “Налайхын төмрийн үйлдвэрт газ дэлбэрч, нэг хүн амиа алдсан. Уг дэлбэрэлтээс болж Баянзүрх дүүрэг орчимд газын үнэр тархсан” хэмээн тайлбарласан мэдээлэл тархаад буй.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Ийм дуудлага бүртгэгдээгүй. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө гал түймрийн гурван дуудлагатай хоносон” гэлээ. 

Нийслэлд үнэртэж буй гэх үнэрийн шалтгааныг бид тодруулан хүргэх болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу