Өнөөдөр /2023.10.12/ болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

07.30-09.30 цагт:

ОБЕГ-т “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-өөр ОБЕГ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө хамтдаа” уулзалт зохион байгуулна. Утас: 9902-6292.

10.00 цагт: 

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00 цагт:

“Шангри-Ла” зочид буудалд “Mining week-2023” уул уурхайн долоо хоногийн чуулга уулзалт дөрөв дэх өдрөө зэсийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Утас: 9204-9000.

11.00 цагт:

МУИС-ийн номын санд Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал, “Онон хатан ээжий” номын нээлт болно.

11:00 цагт:

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар хотын даргын томилгоо, төрийн нууц, хүний эрхийн зөрчлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт:

“ЗМ” сонины мэдээллийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, сэргээн засах үйлчилгээ, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлагын талаар эцэг, эхийн төлөөллөөс мэдээлэл хийнэ. 

-“Мишээл Экспо” төвд нээгдсэн “Ulaanbaatar-Photo Week-2023” наадмын хүрээнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит өдөр болно.

-НИТХ-ын хуралдаан болж нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлж буй талаар хэлэлцэнэ.

-Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын XV чуулганыг зохион байгуулна.

-“Зайсан Хилл” цогцолборт “Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ. 

-Өнөөдөр хараагаа хамгаалах олон улсын өдөр тохиож байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу