Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” орчимд урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан 25-50 насны “А” нар нь бүлэглэн энэ оны аравдугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө бусдын дөрвөн тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Урьдчилсан байдлаар гэмт этгээдүүд нь дээрх үхрүүдийг Төв аймгийн Архуст, Баян, Эрдэнэ сум болон нийслэлийн Багахангай дүүргийн нутгаас хулгайлсан байх магадлалтай тул дээрх 4 тооны үхрийн эзэд /хохирогч/-ийг хайж байгаа аж.

Холбогдох утас: 262425, 80100405

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу