УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаан үргэлжилж буй. Хуралдаанаар аймаг, нийслэл, сум дүүргийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдах гэж байгаа юм байна. Орон нутгийн удирдлагыг Засгийн газраас шийддэг байдлыг иргэд маш эсэргүүцэж байгаа. Улаанбаатар хот, дүүргийнхээ Засаг даргыг өөрсдөө сонгодог болохыг хүсэж байна. 

Жишээлбэл, өнөөдөр өглөө босоод ирэхэд л агаарын бохирдолтой холбоотой асуудлыг цахим сүлжээгээр маш олон иргэн асуусан байна. Гэтэл үүнд хэн ч хариулж чадахгүй байна. Хариулах ёстой эзэн гэж байхгүй. Энэ улсад эзэн байна уу, ер нь” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу