УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.10.12)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар аймаг, нийслэл, сум дүүргийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй юм. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Иргэдээс гомдол санал их ирж байна. Жишээлбэл, манай Баянгол дүүрэг гэхэд Засаг даргагүй найман сар боллоо. Хорооны Засаг дарга нар нь 3-4 удаа солигдсон байна. Хороонд ажил мэддэг хүн алга.

Уг нь бол хуулиар, хорооны иргэд нь өөрсдөө хуралдаад даргаа сонгодог. Гэтэл нэг ч хорооны даргыг иргэдээс сонгохгүй, бүгдийг нь намын дарга нь “үүрэг гүйцэтгэгч” гэх нэрээр томилж байна. Энэ үүрэг гүйцэтгэгч нар нь ажилдаа ирдэггүй” хэмээн шүүмжлэв.

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу