Нийслэлийн зарим дүүрэгт өнөөдөр /2023.10.12/ өглөөнөөс эхлэн газ, угаар байх магадлалтай үнэр үнэртэж байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж буй. Ингэхдээ шалтгааныг нь “Налайхын төмрийн үйлдвэрт газ дэлбэрч, нэг хүн амиа алдсан. Уг дэлбэрэлтээс болж Баянзүрх дүүрэг орчимд газын үнэр тархсан” хэмээн тайлбарласан. Үүнийг ОБЕГ-аас тодруулахад үгүйсгэсэн бөгөөд шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн юм.

Уг асуудалд Шадар сайд С.Амарсайхан “Одоогийн байдлаар албан ёсоор мэдэгдсэн ямар нэгэн зүйл алга. Онцгой байдлын 180 гаруй алба хаагч, аврах анги, хордлогын төвүүд зэрэг мэргэжлийн байгууллагууд Улаанбаатар хотын бүх дүүрэгт шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар Дүнжингарав орчимд хяналт хийж эхэлсэн. Бусад дүүрэгт асуудал байхгүй гэдэг мэдээлэл ирсэн. Тун удахгүй мэргэжлийн байгууллагууд тодорхой мэдээлэл өгөх байх.

Газ дэлбэрсэн гэдэг асуудлын тухайд, есдүгээр сарын 25-нд Налайх дүүргийн 5-р хороонд байрлах төмрийн үйлдвэрт гагнуурчин төмөр гагнаж байгаад газ дэлбэрч, түлэгдсэн юм билээ. Өнөөдрийн гараад буй үнэртэй холбоогүй” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу