ЗХЖШ болон “МИАТ” ТӨХК-ийн удирдлагууд захиалгат нислэг үйлдэх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам бүр өргөжихийн сацуу дэлхийн халуун цэг болсон ажиллагааны газар орныг зорьж буй энхийг сахиулагчид эх орныхоо агаарын хөлгөөр хилийн дээс алхах боломжтой болж буй юм. 
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба “Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 20 гаруй жилийн хугацаанд энхийг сахиулагчдаа гадаадын нислэгээр ажиллагааны газар оронд хүргэж мөн эргүүлэн татдаг байсан.
Тэгвэл энэ мөчөөс эхлэн Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч компаниар тээвэрлэх болсонд баяртай байна” хэмээсэн бол “МИАТ” ТӨХК-ний захирал Б.Мөнхтамир Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, монгол цэргүүдээ тээвэрлэх боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийлж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу