НИТХ-ын хуралдаанаар өнөөдөр /2023.10.12/ Хотын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас хагас коксон түлшийг туршиж үзэх асуудалд ямар байр суурьтай байгааг асуулаа. 

Үүнд тэрбээр “Би өчигдөр Налайх дүүрэг дэх сайжруулсан түлшний үйлдвэрт очсон. Хагас коксыг 3-4 зуухад түлж, багажаар хэмжиж байгааг харсан. Зарим мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаар чанарын ялгаа байхгүй гэж хэлсэн. Мэргэжлийн хүмүүс агаарын чанарт өөрчлөлт гарахгүй гэж хэлж байгаа тохиолдолд татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг үрэх шаардлагагүй байх гэж бодож байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу