Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газ, угаарын хий ихээр үнэртэж байна гэх мэдээлэл өнөө өглөөнөөс (2023.10.12) эхлэн үнэртэж байна гэх мэдээллийн дагуу нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна. Үнэр ихээр үнэртэж буй Дүнжингарав худалдааны төв орчимд хяналт шинжилгээний баг яг одоо ажиллаж буй.

Мөн Гёте болон Монгол тэмүүлэл дунд сургуулийн ариун цэврийн өрөө болон анги танхимд үл мэдэх үнэр маш их үнэртэж, хүүхдүүд гэлтгүй багш ажилчдын толгой өвдөж, бие эвгүйрхэж байгаа учир хичээлийг яаралтай зогсоож сурагчдыг гэрт нь хүргээд байгаа тухай сургуулийн удирдлагууд мэдэгдээд байна. 

Өглөө эхний цагийн хичээлд эхлэх үеэс үнэртэж эхэлсэн бөгөөд сурагчдын харшил хөдлөж, бие тавгүйрхэн толгой өвдөж эхэлсэн тул тус сургуулийн удирдлагууд ийнхүү яаралтай арга хэмжээг авчээ. 

 Нөхцөл байдал бүрэн тогтоогдох хүртэл цахимаар хичээллэж сургуулийн орчинд хүүхэд авчрахгүй байхаар шийдвэрлэжээ.

Энэхүү үл мэдэх үнэрийн голомтыг тогтоохоор Налайх дүүргийн чиглэлд шалгалтын ажил үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу